Санхүү эдийн засгийн их сургууль болон МонголБанкны дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичигт гарыг үсэг зурлаа.

Санхүүгийн салбарын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) болон Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд санхүүгийн тогтвортой байдал, макро санхүүгийн эрсдэл, санхүүгийн хүртээмж, инновац, дижитал шилжилт болон санхүүгийн салбарын бусад тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн, залуу судлаачдыг дэмжих, сургалтын хөтөлбөр, гарын авлага, кейс судалгаа, цахим сургалтын контент боловсруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
СЭЗИС нь салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг, судалгаанд суурилсан боловсролын хөгжлийг дэмжин ажиллаж байна.


