“ACE THE CASE UFE 2027” ОЛОН УЛСЫН КЕЙС ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

🌏 ДЭЛХИЙН ТАВЦАНД ӨӨРИЙГӨӨ СОРИХ БОЛОМЖ!
Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, дата аналитикийн мэдлэг, ур чадвараа бодит бизнесийн кейс дээр сорьж, олон улсын түвшинд өрсөлдөхийг хүсэж байна уу?
СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс IMA (Institute of Management Accountants) нийгэмлэгийн олон улсын оюутны кейс тэмцээнд оролцох шилдэг багуудыг шалгаруулах “ACE the CASE UFE 2027” тэмцээнийг зарлаж байна.
🎯 ЭНЭ ЖИЛИЙН КЕЙС
“Pixar, Data Analytics, and Weighted Stuffies”
Оролцогч багууд Disney болон Pixar-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодит бизнесийн асуудалд өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийж, стратегийн шийдэл боловсруулан, компанийн удирдлагад зөвлөмж танилцуулна.
👥 ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
СЭЗИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутнууд
Баг тус бүр 3 гишүүнтэй
Багийн 2-оос доошгүй гишүүн НББ-ийн чиглэлээр суралцдаг байх
🏅 ШАГНАЛЫН САН
I байр — 800,000₮
II байр — 600,000₮
III байр — 400,000₮
IV байр — 200,000₮
🌟 I болон II байр эзэлсэн багууд Ази, Номхон далайн бүсийн олон улсын тэмцээнд СЭЗИС-ийг төлөөлөн оролцох эрхтэй болно!
📝 БҮРТГЭЛ
Бүртгэл: 2026 оны 11 сарын 22 хүртэл
🔗 Бүртгэлийн холбоос: https://forms.cloud.microsoft/r/z1CLKMNcjN
🔗 Удирдамжийн холбоос: https://ufenu-my.sharepoint.com/.../IQDGzC...
Дэлгэрэнгүй мэдээлэл: СЭЗИС-ийн НББТ-ийн Ц.Пүрэвтуяа, П.Элбэгзаяа, Э.Жавзандулам багш нараас авна уу. /purevtuya.ts@ufe.edu.mn, elbagzaya.p@ufe.edu.mn, javzandulam.e@ufe.edu.mn/
THINK BIG. ANALYZE SMART. ACE THE CASE!
#ACEtheCASEUFE2027 #IMA #StudentCaseCompetitioin
#UFE #Accounting #DataAnalytics #CaseCompetition #FutureLeaders


