Logo
UFE
2022-08-22

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрт хэрхэн шилжин суралцах вэ?

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрт хэрхэн шилжин суралцах вэ?

Магадлан итгэмжлэгдсэн гадаад, дотоодын их, дээд сургуулийн амжилттай суралцаж буй оюутнууд СЭЗИС-д шилжин суралцах боломжтой.

Шилжин суралцах хүсэлт гаргахад оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Шилжин суралцах сонирхол, зорилгоо илэрхийлсэн 800-850 үгтэй эсээ бичих. Эсээний агуулга:
    • СЭЗИС болон мэргэжил сонгосон үндэслэл;
    • Сурах чин эрмэлзлээ илэрхийлсэн гурван жишээ;
    • Карьер хөгжлийн төлөвлөгөө;
    • Бусад.
  2. Шилжин суралцах өргөдөл маягтын дагуу;
  3. Өмнөх сургуулийн элсэлттэй холбоотой нотлох баримт, судалсан хичээлийн багц цаг, дүнг жагсаасан албан тодорхойлолт;

Бүрдүүлэх бичиг баримт гадаад хэлээр бол албан ёсны орчуулга хийлгэн нотариатаар баталгаажуулсан байх;

Шилжин суралцах хүсэлтийг Бакалаврын сургалтын албанд цахим эсвэл цаасан хэлбэрээр хүлээн авч, шилжилтийн комисс шийдвэрлэнэ.

Хүсэлт хүлээн авах:

2022.08.22-2022.08.26-ны өдрийн хооронд СЭЗИС-ийн Бакалаврын сургалтын албанд гаргана.

Холбоо барих:

Э-мэйл: ufe_connect@ufe.edu.mn

СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба