Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хөгжлийн семинар эхэллээ

СЭЗИС-ийн мэргэжлийн тэнхимүүд, сургалтын албанаас хамтран багш, оюутнууддаа зориулсан хөгжлийн сургалт, семинарыг цуврал хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн хөгжлийн семинарыг Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн багш, оюутнуудад зориулж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Таван Толгой ХК-ийн мэргэжилтнүүд 2022-10-21-ы өдөр лекц, хэлэлцүүлэг хэлбэрээр явуулав.
Хөгжлийн семинар үеэр Эрдэнэс таван толгой ХК-ийн Терминал, логистикийн албаны дарга Э.Баатарцогт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Бат-Оргил нар НББ-ийн багш, оюутнуудад өөрсдийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, ойрын ирээдүйд хэрэгжих төслийн танилцуулга хийж, багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн бусад төслүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон бүтээгдэхүүний өртгийг багасгах чиглэлд ажиллаж байгаа талаар танилцуулагдлаа.
Хөгжлийн семинарыг үр дүнтэй явуулсан Эрдэнэс Таван Толгой ХК-ийн мэргэжилтнүүд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Бат-Оргил 2020 оны төгсөгч, Стратеги төлөвлөлт, төслийн газрын шинжээч Б.Маргад 1995 оны төгсөгч болон СЭЗИС-ийн хамтын ажиллагаа түншлэл хариуцсан мэргэжилтэн Р.Болор-Оюу, маркетингийн менежер Б.Итгэл, ахлах мэргэжилтэн П.Баяржаргал нарт баярлалаа.
UFE's professional departments and training services regularly organize development courses and seminars for teachers and students in a series.
This development seminar was held in the form of a lecture and discussion on October 21, 2022, by the experts of Erdenes Tavan Tolgoi JSC, which conducts mineral exploration and exploitation activities, for accounting teachers and students.
During the development seminar, E. Baatartsogt, Head of the Terminal and Logistics Department of Erdenes Five Heads JSC, and S. Bat-Orgil, Specialist of the Investment Department, presented their activities, future plans, and projects to be implemented in the near future to the teachers and students of NBB. answered the students' questions.
It was presented about how the strategically important coal deposits of Mongolia are being put into economic circulation, how the deposits are being exploited, how other infrastructure projects are being implemented, and how we are working towards reducing the cost of products.
The experts of Erdenes Tavan Tolgoi JSC, Investment Department specialist S. Bat-Orgil, 2020 graduate, B. Margad, 1995 graduate of the Strategic Planning and Project Department, and R. Bolor, expert in charge of cooperation and partnership of SEZIS, who conducted the development seminar effectively. - Thank you to Oyu, marketing manager B. Itgam and senior specialist P. Bayarjargal.