Санхүү Эдийн Засгийн Их Сургууль , FIBO CLOUD , IO Institute хамтран хэрэгжүүлсэн төсөл Amazon Web Services (AWS)-ийн сайн туршлагаар үнэлэгдэв

Санхүү эдийн засгийн их сургууль сургалтын үйл ажиллагаандаа Amazon web service (AWS) амжилттай нэвтрүүлсэн сайн туршлагаа олон улсад үнэлүүллээ.
Монгол улсын Дээд боловсролын Сургалтын байгууллагуудаас дэлхийн хэмжээний томоохон байгууллагын үүлэн үйлчилгээнд нэгдэж, анхны онцлох тохиолдол нь СЭЗИС байгаад манай хамт олон баяртай байгаагаас гадна хамтран ажилласан IO институт, FIBO компани, СЭЗИС-ийн инженер техникийн ажилтнууддаа талархаж байна.
Цар тахлын хэцүү цаг үед богино хугацаанд үйл ажиллагаандаа клоуд технологи ашиглах шуурхай шийдвэрт хүрч, бэлтгэл ажлууд эрчимтэй зохион байгуулагдсанаар AWS руу хийх шилжилтийг 3-10 хоногийн хугацаанд амжилттай гүйцэтгэж чадсаныг Amazon онцолж, өөрийн цахим хуудаснаа мэдээлснийг хүргэхэд таатай байна.