ОХУ-ын ШУА-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-СУДАЛГААНЫ СОЦИОЛОГИЙН ТӨВИЙН ХҮН АМ ЗҮЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН СЭЗИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Оросын ШУА-ийн Хүн ам зүйн судалгааны хүрээлэнд 2021 оны 10 сарын 25-ны өдөр СЭЗИС- ийн ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Евразийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ирина Имидеева нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчлав.
Уулзалтад Хүн амзүйн хүрээлэнгийн орлогч захирал Т.К. Ростовская, М.Н. Храмова, А.С. Лукьянец, эрдэм шинжилгээний ажилтан С.Н. Мищук, З.К. Вазиров, Г.Н. Очирова, Ф.М. Гарибова, түүнчлэн социологийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан А.С. Железняков. М.Н. Храмова нар оролцож, хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, өөрсдийн бэлтгэсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцууллаа.
СЭЗИС болон ШУА Социологийн төвийн Хүн ам зүйн хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах тухай гэрээ 2021 оны эхээр байгуулсан ба бодит үр дүнд хүрсэн ажлууд хийгдэж байна. Хоёр талын судлаач, багш нар ВАК-ийн сэтгүүлд хэд хэдэн өгүүлэл бэлтгэн хэвлүүлсэнээс гадна “Ази- Номхон далайн бүс нутгийн шилжилтийн үйл явцууд: Сорил ба шинэ боломж” сэдэвт олон улсын бага хуралд идэвхтэй оролцсон байна. Тухайлбал СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Имидеева нар хамтран 2021 оны 11 сарын 2-д “Монголын шилжилтийн дүр төрх” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэнийг дурдаж болно.
Ректор Б.Мөнхбаяр СЭЗИС-д хэрэгжиж буй сургалтын үндсэн чиглэлүүдийг дурдаад, СЭЗИС нь Оросын ШУА-ийн Хүн амзүйн хүрээлэнтэй хамтран ажиллах сонирхол өндөр байгааг онцоллоо. Түүнчлэн уг айлчлал ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж байгаа нь маш их бэлэгшээлтэй үйл явдал болж буйг тэмдэглэв.
Уулзалтын үеэр Т.К. Ростовский соёл дамнасан гэрлэлтийн судалгааны салбарт хамтран ажиллах шинэ чиглэл, гэр бүлийн үнэт зүйлсийг судлахад чиглэсэн хамтарсан судалгааны төслүүдийг бэлтгэхийг санал болгов.
ШУА-ийн сурвалжлагч гишүүн С.В. Рязанцев Хүн амзүйн хүрээлэнгийн захирлын өмнөөс Монголын талын төлөөлөгчдөд шинжлэх ухаан, боловсролын салбарт Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархан талархлын бичгийг гардуулав. Хариуд нь Ректор Б. Мөнхбаяр 2 улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн С.В. Рязанцевийг “Найрамдлын Алтан Од” одонгоор шагналаа. Мөн М.Н. Храмов, А.С. Железняков нарт Орос-Монголын соёл, шинжлэх ухаан-судалгааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж талархлын бичиг гардуулав.
Монголын мэргэжил нэгт нөхөд Бүх Оросын хүн ам зүйн III форум, “Еврази дахь шилжилтйн гүүр: COVID-19-ийн эрин үеийн шилжилт хөдөлгөөний шинэ бодит байдал” сэдэвт олон улсын шинжлэх ухаан-практикийн форумд оролцох урилга хүлээн авлаа. Тус арга хэмжээ энэ оны 12 сард холимог хэлбэрээр зохион байгуулагдана.