Logo
UFE
2021-06-29

СЭЗИС ба ҮБХИС-ийн хамтарсан хөтөлбөр анхны төгсөлтөө хийлээ

СЭЗИС ба ҮБХИС-ийн хамтарсан хөтөлбөр анхны төгсөлтөө хийлээ

97 жилийн түүхтэй Санхүү эдийн засгийн их сургууль, 100 жилийн түүхтэй Үндэсний батлан хамгаалах их сургууль нь 2019 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол улсын санхүү, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах, эх орныхоо халдашгүй дархан байдал, нийгэм, эдийн засгийн аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлыг чанад сахих үүрэгтэй мэргэжилтэнг хамтран бэлтгэж эхэлсэн билээ. Дотоодын их сургуулиудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх нь боловсролын салбарт тод мөртэй түүхт 2 сургуулийн үүрэг мөн.

"САНХҮҮ" мэргэжлийн хамтарсан хөтөлбөрөөр амжилттай суралцан төгсөж буй Бямбажав овогтой Амирлангуйд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, СЭЗИС, ҮБХИС-ийн диплом гардуулах ёслолын ажиллагаа 2021 оны 06-р сарын 23-нд ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд зохион байгуулагдлаа. Төгсөлтийн арга хэмжээнд СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Эдийн засаг, санхүү хариуцсан проректор С.Бямбахорлоо, Захиргаа Хүний нөөцийн албаны дарга С.Батбуян, Бакалаврын хөтөлбөрийн орлогч дарга С.Хосбаяр, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Мандахбаяр , Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал хурандаа Э.Нацагдорж нар оролцлоо. 

Хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгч, хос дипломтой Б.Амирлангуйд 2 сургуулийн хамт олон, удирдлагын нэрийн өмнөөс баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол улсыг хөгжүүлэн дэвшүүлэх үйлсдээ амжилт гаргахыг хүсье!