Logo
UFE
2021-06-08

СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭГЧДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЭР БАТАЛЛАА

СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭГЧДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЭР БАТАЛЛАА

СЭЗИС нь нийгмийн хариуцлагын хүрээнд элсэгчийн амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх, манлайлан зохион байгуулах чадвар, хүсэл эрмэлзлийг урамшуулан дэмжих зорилгооор 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох журмыг шинэээр боловсруулан баталлаа. Элэгчид дараах дөрвөн төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд:
1. Академик тэтгэлэг – Сурлагын амжилтаараа тэргүүлэгч элсэгчид олгох тэтгэлэг;
2. Сурах боломж олгох тэтгэлэг – Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн улмаас суралцах боломжгүй (боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид зааснаас бусад нөхцөлөөр), эсвэл зорилтот бүлэгт хамаарах элсэгчид олгох тэтгэлэг;
3. Ирээдүйн манлайлагч тэтгэлэг – Нийгэмд эерэг өөрчлөлт гаргах чин хүсэлтэй, тодорхойлсон зорилгын төлөө тууштай тэмцэх, бусдыг уриалан манлайлагч элсэгчид олгох тэтгэлэг;
4. Ирээдүйн энтрепренер тэтгэлэг – Нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө шинийг санаачилж, бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн энтрепренерт олгох тэтгэлэг тус тус хамаарна.

Бакалаврын сургалт, судалгааны алба