Logo
UFE
2022-10-28

"CAREER FAIR” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

"CAREER FAIR” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

 Бизнесийн удирдлагын тэнхимийн Хүний нөөцийн хичээлийн баг, Оюутны хөгжлийн төв хамтран төгсөх курсын оюутнуудад чиглэсэн “CAREER FAIR” үйл ажиллагааг 2022 оны 10-р сарын 28-ны өдөр С байрны 4 давхрын зааланд амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны үндсэн зорилго нь ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд болохоор суралцаж буй СЭЗИС-ийн оюутнуудад Монгол улсад үнэ цэн бүтээж буй байгууллагуудын ажилтнуудаа бүрдүүлэхэд санал болгож буй "үнэ цэнийн санал"-ыг танилцуулах, сурталчлах явдал юм. Энэхүү ажил нь оюутнуудад Монгол улсын салбар бүрт үнэ цэн бүтээж буй байгууллагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, ажилтнуудад санал болгож буй үнэ цэнийн саналын талаар мэдээлэлтэй болох, өөрийн карьерыг төлөвлөхөд шаардлагатай ойлголтыг олж авах зэрэг ач холбогдолтой. Мөн ажил олгогчдын хувьд оюутнуудын дунд танигдах, ажил олгогчийн брэндинг хийхэд хувь нэмэр оруулах боломжтой. Энэ удаагийн "CAREER FAIR" эвэнтэд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Говь ХК, Ханбогд Кашмер, О'Couture, АПУ ХК, Монгол даатгал, Таван богд групп, Номин Холдинг, Монос хүнс ХК, GS25, Нью Прогресс групп, Наран фүүдс, Wall Street English, Lhamour, Скайтел, Жүр Үр, Их үйлсийн эрэлд, Cose косметик болон Макс Эксим зэрэг 20 бизнесийн байгууллагууд оролцлоо.