Logo
UFE
2023-01-20

СЭЗИС-ийн багш нарын туршлага хуваалцах семинар ”“Туршлагаа хуваалцая, Хамтдаа хөгжье” уриан дор ” Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв (РЦНК) дээр зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн багш нарын туршлага хуваалцах семинар ”“Туршлагаа хуваалцая, Хамтдаа хөгжье” уриан дор ” Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв (РЦНК) дээр зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн нийт багш нар туршлагаа солилцдог, харилцан бие биенээсээ суралцдаг, уламжлалт сургалт, семинар Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв (РЦНК) дээр 2023.01.12-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалт, семинар нь “Сургалтын чанар, үр өгөөж, багшийн сургалтын арга зүйг сайжруулах зорилгоор дээд боловсролын сурган, заах арга зүйн орчин үеийн арга, аргачлал, СЭЗИС-д хэрэгжиж буй тэргүүн туршлагыг хамт олондоо хуваалцах, хамтдаа хөгжих” зорилгын хүрээнд 1) тэнхим, сургууль, институтээс шилдэг багш нарын хичээлийн багц, материал, заах арга зүйн онцлогийг таниулах үзэсгэлэн 2) удирдлагын багын интерактив арга зүйд суурилсан сургалт гэсэн хэсэгтэй болсоноороо их онцлогтой болж байна. 

Хичээлийн багийн хэрэгжүүлж буй онцлог, зохион байгуулалт, түүний үр дүнг тэргүүн туршлагыг дараах багийн төлөөлөл танилцууллаа. 

Аялал жуулчлалын хичээл - Б.Цогтбаяр /ОУАЖССИ-ийн ахлах багш/

Олон улсын санхүүгийн  мэргэшсэн зэргийн хичээл - О.Ариунзул /ОУНББСМИ-ийн багш/

Академик англи хэлний хичээл - О.Болдбаяр /ГХИ-ийн багш/

Энтрепренершип хөтөлбөрийн хичээл Т.Алтангэрэл /БУТ-ийн ахлах багш/

 

Үзэсгэлэнд дараах хичээлүүдийг түүвэрлэн танилцуулсан ба хичээлийн багын төлөөлөл багш нар маань танилцуулга хийж, сонирхогчдын асуултад хариулах  идэвхтэй хэлбэрийг сонгосон нь, илүү үр дүнтэй байв. Үүнд: 

 

Хичээлийн нэр/Код

Хичээлийн багийн ахлагч

1

Хувь хүний санхүү /FIN322 

Э.Тамир /СУТ-ийн багш/

2

Даатгал /FIN431

Г.Ариун-Эрдэнэ /СУТ-ийн багш/

3

Санхүүгийн системийн үндэс /FIN122   

С.Батзориг /СУТ-ийн багш/ 

4

Менежментийн үндэс /MGM121

Б.Идэрцогт /БУТ-ийн багш/

5

Маркетинг /MKT221

Г.Болор-Эрдэнэ /БУТ-ийн багш/

6

Академик Англи хэл B1/АEN113A

А.Гэрэлчимэг /ГХИ-ийн багш/

7

Өгөгдлийн агуулах, өгөгдөл олборлолт /DWM431

Ц.Гүндэгмаа /МСМТ-ийн ахлах багш/

8

Системийн шинжилгээ ба зохиомж /ISA331

Д.Болормаа /Ахисан түвшиний профессор/ 

9

Энтрепренершип ба инновац /ENT221

Б.Түвшинжаргал /СДСТ-ийн багш/

10

Эконометрикийн үндэс / ECN222

Ч.Наранчимэг /СШУТ-ийн профессор/

11

Монголчуудын нийгэм-соёлын хүн судлал /HSS111

Ц.Гэрэл /СШУТ-ийн ахлах/

12

Аудит ба баталгаажуулалт/AUD331

Б.Авирмэд /НББ-ийн дэд профессор/

13

НББ-ийн үндэс/АСС121 

Т.Пүрэвдулам /НББ-ийн ахлах багш/

14

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүрээлэн буй орчны менежмент/THOM235

Ц.Цогтбаяр /ОУАЖССИ-ийн ахлах багш/

15

Баарны менежмент/HOSP210A

Б.Ариунзаяа /ОУАЖССИ-ийн багш/

16

Санхүү банкны эрх зүй /FIL332

Б.Мөнгөннахиа /ЭЗТ-ийн ахлах багш/

17

Management accounting/FMA214

О.Ариунзул /ОУНББСМИ-ийн багш/

   

Сургалт, семинарын үйл ажиллагаанд оролцож үнэтэй зөвлөмж өгсөн СЭЗИС-ийн зөвлөх С.Ишцэдэн, Ц.Эрдэнэцэцэг, С.Алтанзул болон үзэсгэлэнд оролцож тэргүүн туршлагаа хуваалцсан хичээлийн багууд, оролцсон нийт багш нар, арга хэмжээг амжилттай явуулахад тусалж, дэмжсэн багш,  ажилтнууддаа талархал илэрхийлье.   

 

Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тав тухтай орчиндоо халуун дотно найрсаг хүлээн авсан РЦНК-ийн захирал Кильпякова Валерия Валерьевна болон нийт хамт олонд нь баярлаж, талархсанаа илэрхийлье. СЭЗИС 2020 оноос эхлэн Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвтэй нягт хамтран ажилласнаар “Орос хэлний төв”-ийн 33 дах салбарыг сургууль дээрээ байгуулан амжилттай ажиллаж байгаа билээ. 

СЭЗИС-ийн захиргаа