Logo
UFE
2023-03-21

“Student-LED” сайн дурын төслийн уралдааны 2-р шатны шилдэг 10 баг шалгарлаа

“Student-LED” сайн дурын төслийн уралдааны 2-р шатны шилдэг 10 баг шалгарлаа

Тогтвортой хөгжлийн зорилгод залуусын оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын ажлыг дэмжигч байгууллагуудтай холбох зорилгоор “Student-LED” сайн дурын төслийн уралдааныг СЭЗИС, Оюутны холбоотой хамтран анх удаа зохион байгуулж байна. Эхний буюу “DEMO PROJECT” шатанд нийт 25 баг төслөө ирүүлснээс 10 баг дараагийн 2-р шат болох “MENTORSHIP” шатанд шалгарлаа. Төслийг багуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор бизнес эрхлэгч, манлайлагч залуус болон СЭЗИС-ийн багш нар өөрсдийн санаачилгаар ментороор ажиллаж байна. 

  • Л.Чинбат /Хөүм Моргейж Корпорейшн ХХК-ийн Төслийн удирдагч/ -  (Rotaract 1 team)
  • Б.Эрдэнэ /Эм эф жи Группийн Дэд захирал/ -  (Reusult team)
  • О.Одгэрэл /АПУ ХК-ийн Байгууллагын харилцааны албаны дарга/ - (ZH team)
  • Д.Энхцацрал /Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан ХХК-ийн гүйцэтгэх захирал/ - (Heart U team)
  • Ж.Номин /Залуу судлаачдын дэмжих сангийн гүйцэтгэх захирал/ - (Arise team)
  • Н.Ганжигүүр /CPO Chief Product Officer/ -  (Axleth team)
  • Ч.Наранчимэг /СЭЗИС-ийн СШУТ-ийн профессор, доктор/ - (TripleE team)
  • А.Ууганбаяр /СЭЗИС-ийн МСМТ-ийн багш/ - (Idea-R team)
  • Э.Тамир /СЭЗИС-ийн СУТ-ийн багш/ - (TED team)
  • Т.Лхам-Үржинханд /СЭЗИС-ийн ОУНББСМИ-ийн дадлагажигч багш/ - (Alpha 24 team)

 

2023.03.23-ны өдөр СЭЗИС дээр зохион байгуулагдах “UFE Volunteer Fair 2023” үзэсгэлэнгийн үеэр төслийн сүүлийн шат буюу ”Хөрөнгө оруулалтын шат”-ны танилцуулгын үйл ажиллагаа болох бөгөөд хамтран хэрэгжүүлэх бизнесийн байгууллагатай холбоо тогтоон төслийг хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. “UFE Volunteer Fair 2023” өдөрлөг болон “Student-LED” сайн дурын төслийн уралдааныг “Hipay” болон “AПУ”  ХК  ивээн тэтгэж, оюутан, залуусын тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд нийгэмд оруулах хувь нэмрийг дэмжин ажил ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. 

 

“Student-LED” сайн дурын төслийн уралдааны нийт оролцогчдодоо амжилт хүсье.

 

Зохион байгуулагч

СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны холбо