“Career Ready graduates” семинарыг амжилттай зохион байгууллаа

ОУНББСМИнститутээс мэргэжлийн үнэ цэн, ёс зүй, ажлын байранд нийцсэн мэдлэг чадвар, карьер хөгжүүлэх боломжийг оюутанд таниулах, дадлагажуулах, зөвлөх, төгсөгчид болон хөтөлбөрийн тогтвортой харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “CAREER READY EVENTS” цуврал арга хэмжээний эхний үйл ажиллагааг 2023.04.11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Эхний үйл ажиллагаа болох “Career ready graduates” семинарын хүрээнд бизнесийн байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдтэй хамтран “Developing career-ready graduates through real-world practices” уриатайгаар ОУ-ын мэргэшсэн хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудад зөвлөгөө өгч нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Зочин илтгэгчид:
- “ACCA мэргэжлийн цол зэргийн үнэ цэн, ач холбогдол” Т. Нармандах, FCCA, Санхүү хариуцсан захирал, GCR Mongolia. Тэрээр АССА цол зэргийг амжилттай эзэмшэснээр бий болох давуу талуудыг дурдаж олон улсын түвшин ажиллах олон олон боломжуудыг онцоллоо.
- “Хөрөнгө оруулалтын салбарт ажиллах боломжууд” Б. Дэлгэрсайхан, Дэд захирал, Cerberus Frontier. Тэрээр хөрөнгө оруулалтын салбар тэр дундаа “Private Equity” чиглэлд ажиллахын онцлог, давуу талуудыг дурдаж салбарын карьер боломжуудыг танилцуулсан юм.
- “Ажлын байранд шаардагдах чадварууд”, А. Жамъянжав, бизнес төлөвлөлт хариуцсан захирал, Шунхлай. Тэрээр анхлан ажлын байран дээр гарахад шаардагддаг чадваруудыг дурдаж тэдгээр чадваруудыг оюутан байхаасаа хэрхэн эзэмшиж хөгжүүлэх арга замуудыг зөвлөлөө.
- “PWC дахь боломжууд, карьер төлөвлөлт”, Б. Билгүүн, Оюун-Эрдэнэ, Аудит Менежер, PWC. АССА цол зэргийг эзэмшсэнээр бий болох PWC дах боломжууд, давуу талуудыг танилцуулж, суралцагсад, төгсөгчид аудитын чиглэлээр хэрхэн карьераа төлөвлөх боломжтойг зөвлөсөн юм.
Мөн дараах байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж байгууллагынхаа үйл ажиллагааны онцлог чиглэл, дадлага хийх хийгээд ажиллах боломжуудыг танилцуулж оюутнуудад мэдээлэл хүргэсэн билээ. Зочин байгууллагууд:
- Cerberus Frontier
- Nomin Holding
- Invescore
- TDB
- Toyota Sales Mongolia
- BDO
- PWC
“CAREER READY EVENTS” цуврал арга хэмжээний дараагийн үйл ажиллагаанууд:
- “Оюутан танд зөвлөе” чөлөөт өдөрлөг
- “Alumni networking” reunion өдөрлөг